OCOUTURE THE GREAT EMPEROR CHINGGIS KHAN’S CEREMONIAL GOWN

O COUTURE брэнд Их Эзэн Богд ЧИНГИС хааныхаа ёслолын хувцсыг БӨРТЭ-ҮЖИН хатантай, 9 өрлөг жанжидтай цогцоор нь O COUTURE 2025 fashion шоундаа ёслол төгөлдрөөр уухайлан, эх болсон Монгол улсдаа эргэн төрөөрэй хэмээн бэлгэшээн танилцуулсан билээ.
Их Эзэн Богд ЧИНГИС хааны ёслолын хувцсыг урласан ЖИГҮҮРТЭЙ АРСЛАН торгоны бэлгэдэл нь хуурай газрын араатны хаан арсланд, хүчит жигүүртэн бүргэдийн далавч хайрласнаар ТЭНГЭР ГАЗАР 4 зүг 8 зовхистыг ЭРХШЭЭГЧ ЖИГҮҮРТЭЙ АРСЛАН хэмээн нэрийдэж ЭР ЗОРИГ, ХҮЧ ЧАДЛЫГ бэлгэддэг байна.
Энэхүү торго нь Төв Азийн газар нутгаас олдсон бөгөөд 13-р зуунд харьяалагддаг ба Их Эзэн Богд Чингис хаан, Өгэдэй хаан, Гүюг хааны үед хэрэглэгдэж байжээ. Жигүүртэй Арслан хээтэй торго нь дэлхийн өвд МОНГОЛ ТОРГО хэмээн нэрлэгдэж 1989 онд Cleveland Museum of Art-д хадгалагдсан байна.
Эх сурвалж: https://www.clevelandart.org/art/1989.50

© 2025 он. O Couture. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.